ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ
2024-10-08
Элчин сайдын яам нь Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, Элчин сайдын яаманд өөрсдийн биеэр гэрч болох хүний хамт ирж, бүртгүүлнэ. Үүнд:
- Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг,
- ЭСЯ-д хандаж гаргасан өргөдөл /Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өөрийн улсын хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана/,
- Иргэний үнэмлэх,
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох эрх бүхий байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай бөгөөд албан ёсны орчуулгыг хавсаргана/
- Эмнэлгийн байгууллагын дараахь 3 төрлийн тодорхойлолт, шинжилгээний хариу /Гадаад улсад шилжилгээ хийлгэсэн бол албан ёсны орчуулгын хамт/
- Сэтгэц,
- Сүрьеэ,
- ДОХ (HIV),
- Үйлчилгээний хураамж 800 рупи. /Үйлчилгээний хураамжийг бэлэн мөнгөөр болон виза, мастер картаар төлөх боломжтой/
Элчин сайдын яам гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-15 маягтыг дээрх бүрдүүлж өгсөн баримт бичгийн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 14-21 хоног үргэлжлэнэ.