images

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

МЭДЭЭ

2025-04-18

70

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламент “Цагаачлал болон гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хууль батлав.

      БНЭУ-ын Парламент 1920 оны Паспорт (Энэтхэгт нэвтрэх) хууль, 1946 оны Гадаадын иргэдийн тухай хууль, 1939 оны Гадаад иргэдийн бүртгэлийн тухай хууль, 2000 оны Цагаачлалын тухай хуулиудыг шинэчлэх, нэгтгэх зорилгоор  “Цагаачлал болон гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийг батлав. Энэхүү иж бүрэн хуульд  цагаач болон гадаадын иргэдэд хамаарах хэд хэдэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг тусгасан байна.

      1. БНЭУ-ын хилийн нэвтрэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг:

      Бүх гадаадын иргэд Энэтхэгт нэвтрэх, Энэтхэгээс гарахдаа хүчинтэй гадаад паспорт, визтэй байх ёстой.

      2. Бүртгэлд тавигдах шаардлага:

   Цахим бүртгэл: Энэтхэгт 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар төлөвлөж буй гадаадын иргэд ирснээсээ хойш 14 хоногийн дотор цахим хэлбэрээр бүртгүүлэх шаардлагатай.

      3. Гадаадын иргэдийн ангилал:

     Уг хуульд гадаадын иргэдийг 6 бүлэгт хуваасан байна бөгөөд ангилал бүр нь визний тодорхой шаардлага, оршин суух хугацаа, сунгах нөхцөлтэй. Үүнд:

        - Жуулчид;

        - Оюутнууд;

        - Ур чадвар бүхий ажилчид;

        - Бизнес эрхлэгчид;

        - Дүрвэгсэд болон орогнол хүсэгчид;

        - Хууль бус цагаачид;

     Хуульд виз мэдүүлэх үйл явцыг хялбаршуулсан. Гадаадын иргэд Энэтхэгийн виз мэдүүлэхдээ цахимаар эсвэл хилийн чанад дахь Энэтхэгийн ЭСЯ/Консулын газраар дамжуулан мэдүүлж болно. Гэсэн хэдий ч виз авахад шаардагдах бичиг баримтууд нь өргөдөл гаргасан төрлөөс хамаарна. Мөн урт хугацааны виз авахын тулд хурууны хээ, нүүр царай таних биометрийн мэдээллийг заавал өгөх ёстой болсон.

    Шинэ хуулийн дагуу бүх виз мэдүүлэгчид гэмт хэргийн бүртгэлд хамрагдах бөгөөд өндөр эрсдэлтэй өргөдөл гаргагчдад аюулгүй байдлын нэмэлт зөвшөөрөл шаардлагатай байж магадгүй юм.

      4. Цагаачлалын удирдлагын нэгдсэн систем (IIMS):

    Хуульд гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, удирдах, хилийн хяналт, үндэсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор биометрийн таних тэмдэг, хиймэл оюун ухааны хэрэгслийг агуулсан IIMS-ийг хөгжүүлэх заалтын тусгасан.

      5. Зөрчил гаргагчид оногдуулах торгууль:

     - БНЭУ-ын хилийг хүчин төгөлдөр бус бичиг баримтаар нэвтрэхийг завдах: 5 хүртэлх жил хорих ялаар шийтгэж, 500.000 мянган рупигийн торгууль ноогдуулна.

      - Хуурамч бичиг баримт ашиглах: 2-7 жил хорих ялаар шийтгэж, 100.000 – 1.000.000 рупигийн торгууль ноогдуулна.

      - Визийн ангилал зөрчих эсвэл зориулалтын бусаар ашиглах: 3 жил хүртэл хорих ялаар шийтгэж, 300.000 рупигийн торгууль ноогдуулна.

      6. Тусгай заалтууд:

     - Гадаадын иргэд Энэтхэгийн тусгай хамгаалалттай болон хязгаарлалттай газар орон, бүс нутагт нэвтрэхдээ тусгай зөвшөөрөл авна. Чингэхдээ, зөвхөн заасан газар орон, бүс нутагт нэвтрэх бөгөөд эмзэг бүсэд нэвтрэхийг хориглоно.

     - Давхар иргэншилтэй иргэд БНЭУ-ын хилээр нэвтэрсэн паспортоор нь иргэншлийг нь тооцно.

     БНЭУ-ын Засгийн газраас мэдээлснээр, шинээр батлагдаж буй “Цагаачлал болон гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хууль нь тус улсын үндэсний аюулгүй байдлыг сайжруулах, цагаачлалын журмыг хялбарчлах, гадаадын иргэдийн хууль ёсны зорчих, оршин суух боломжийг хөнгөвчлөх зорилготой Энэтхэгийн цагаачлалын тогтолцооны томоохон шинэчлэлийг хийж байгаад гол онцлог оршиж байгаа аж.