ГАДААД ПАСПОРТ
2024-10-30
Монгол Улсын иргэн та гадаад паспортын хугацаа дуусах, ямар нэг шалтгаанаар үрэгдvvлэх, гэмтээсэн тохиолдолд ЭСЯ-аар дамжуулж “Е” серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр захиалан авч болно.
Гадаад паспорт шинээр захиалан авахад бүрдүүлэх бичиг баримт. Үүнд:
- Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн байна.
- Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлж, Элчин сайдын яамны нэр дээр гаргасан өргөдлийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн байна.
- (Өргөдлийг монгол хэлээр гаргах бөгөөд өргөдөлд өмнө нь хэрэглэж байсан гадаад паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тусгаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тодорхой бичсэн байна)
- Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт/ бүртгүүлсэн тухай бүртгэлийн хуудас
- Одоо ашиглаж байгаа гадаад паспорт байхгүй тохиолдолд иргэний цахим vнэмлэх, шинээр төрсөн хүүхдэд захиалах тохиолдолд төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
- Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 531 x 413 pixel хэмжээтэй зургийг .JPEG өргөтгөлтэй файлаар илгээх, эсхүл www.photo.burtgel.gov.mn цахим хуудаст өөрөө хуулж, оруулах боломжтой.
- (Цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой, зурагт тавигдах шаардлагыг дор зургаар үзүүлэв.)