images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2022-12-30

101

Энэтхэг, Өмнөд Азийн улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хятад, Хонг Конг, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайландаас ирэх зорчигчдоос “Ковид-19” RT-PCR шинжилгээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн авахаар болсон байна.

Дээрх орнуудаас ирж байгаа зорчигч нар Энэтхэгт ирхээс 72 цагийн дотор “RT-PCR” шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд “сөрөг” шинжилгээний хариуг Air Suvidha портал дээр байршуулах ёстой гэж Энэтхэг Улсын Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Иймд дээрх орнуудад байнга оршин суудаг Монгол Улсын иргэд Энэтхэгт ирхээс 72 цагийн дотор “RT-PCR” шинжилгээнд хамрагдсан байхыг анхаарна уу.

 

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД

СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ