images

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

МЭДЭЭ

2026-08-27

7

    Балба, Хятадын хил орчимд 8 дугаар сарын 26-ны өдөр хүчтэй үер, хөрсний болон хад чулууны нуралт үүсэж, хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан байна. Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

    Иймд Монгол Улсын иргэдэд:

  • Гамшигт өртсөн бүс нутаг болон Балба-Хятадын хилийн орчимд зорчихгүй байх;
  • Цаг агаар, үерийн сэрэмжлүүлэг болон эрх бүхий байгууллагын зааврыг чанд мөрдөх;
  • Аюултай бүсэд байгаа иргэд аюулгүй газар шилжин байрлаж, ар гэртэйгээ холбоотой байхыг тус тус анхааруулж байна.

    Яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд Балбын Цагдаагийн 100, Жуулчны цагдаагийн 1144 дугаарт хандаж, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яамтай холбоо барина уу.

Монгол Улсаас БНЭУ-д суугааа Элчин сайдын яам