images

Элчин сайд Д.Ганболд МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатартай уулзав

МЭДЭЭ

2022-12-08

59

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 59 дүгээр чуулга уулзалт (59th Asia-Pacific Broadcasting Union (ABU)-ад оролцсон МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Үндэсний зөвлөлийн гишүүн М.Наранбаатар, Д.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-нд зочилж, Элчин сайд Д.Ганболдтой уулзаж, хоёр орны хооронд радио, телевиз, соёлын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцав.

Түүнчлэн МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Үндэсний зөвлөлийн гишүүн М.Наранбаатар, Д.Оюун-Эрдэнэ нар БНЭУ-ын Олон нийтийн радио, телевизийн Прасар Бхарати байгууллагын Дүрдаршар ТВ-н захирал Маянк Кумар Агравал, Гадаад харилцааны захирал Р.Кумар, Сүнил нартай уулзаж, хоёр байгуулагын хооронд байгуулсан Хамтран ажиллах Санамж бичгийн хэрэгжилтийг хангах асуудлаар ярилцаж, тохиролцов.