images

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын арга хэмжээ зохион байгуулав

МЭДЭЭ

2026-03-18

19

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яам болон Батлан хамгаалах яам хамтран Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дели хотноо амжилттай зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, БНЭУ-ын Армийн штабын газрын дарга, дэслэгч генерал М.П. Сингх нар үг хэлэв. Уг арга хэмжээнд БНЭУ-ын БХЯ, Армийн штаб, Агаарын цэргийн хүчний офицерууд болон АНУ, Аргентин, Армен, Вьетнам, Герман, Грек, Казахстан, Индонез, Испани, Итали, Их Британи, Франц, Мексик, Мьянмар, ОХУ, Өмнөд Африк, Румын, Серби, БНСУ, Тайланд, БНТУ, БНХАУ, Узбекстан, Унгар, Швед, Чили, Япон зэрэг орнуудын цэргийн атташе нар оролцов.

Арга хэмжээний үеэр Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааг давхар зохион байгууллаа. Монгол гэр, нүүдлийн ахуйг бодитоор үзүүлэхийн зэрэгцээ хоёр орны батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны тухай видео бичлэг, гэрэл зургийн танилцуулгаар дамжуулан мэдээлэл түгээж, Монголын оюутан, залуус урлагийн тоглолтоор баярын мэндчилгээ дэвшүүлэв.