“Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын монгол орчуулгын нээлт болов.
Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын монгол орчуулгын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд өнөөдөр боллоо. Энэхүү бүтээл нь Энэтхэгийн нэрт буддын судлаач, санскритч, хэл шинжлэлийн профессор Локеш Чандрагийн англи хэлээр бичсэн, 568 нүүр хуудас бүхий нэг сэдэвт томоохон бүтээл юм.


