images

Монгол Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав

МЭДЭЭ

2026-01-02

24

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд тус улсад 2025 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд томилолтоор ажиллав. Элчин сайд Д.Ганболд 12 дугаар сарын 11-ний өдөр БНБангладешАУ-ын Дотоод хэргийн яамны Ахлах ТНБД Насимул Гхани-тай Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Уг хэлэлцээр нь хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, иргэд хоорондын солилцоо, харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

    Мөн өдөр Элчин сайд Д.Ганболд Бангладешийн Гадаад хэргийн зөвлөх /сайд/ Тоухид Хоссаин, ГХЯ-ны Хоёр талт хамтын ажиллагаа эрхэлсэн ТНБД Назрул Ислам, ГХЯ-ны Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын Ерөнхий захирал Мохаммед Норе Алам, Ёслолын газрын захирал Нурал Ислам нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.

    Уулзалтуудын үеэр визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ач холбогдол, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдох асуудлууд, мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс хоорондын найрсаг харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг болон бусад салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.