ИРГЭДИЙН АНХААРАЛД
Сүүлийн өдрүүдэд Энэтхэг Улсын нийслэл Дели хот болон ойролцоох бүс нутагт агаарын бохирдлын түвшин огцом нэмэгдэж, олон улсын хэмжилтийн үзүүлэлтээр “маш аюултай” түвшинд хүрээд байна. Зарим хэмжилтээр Агаарын чанарын индекс (AQI) 400–800 хүртэл бүртгэгдэж, хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах нөхцөл үүсээд байна.
Иймд тус ЭСЯ-наас Дели болон ойролцоох бүс нутагт оршин суугаа Монгол Улсын иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨМЖ
-
Гадаа удаан хугацаагаар алхахгүй байх, хүүхэд болон өндөр настай иргэдийг гадаа дагуулан гарахгүй байх.
-
Гэр, оффис зэрэг хаалттай орчны агаарыг агаар шүүгч (air purifier) ашиглан цэвэршүүлэх.
-
Гадаа зайлшгүй гарах шаардлагатай тохиолдолд N95 эсвэл түүнээс дээш хамгаалалттай амны хаалт хэрэглэх.
-
Амьсгалын замын архаг өвчтэй, зүрх судасны өвчтэй болон жирэмсэн иргэд гадагш гарахаас зайлсхийх.
-
Ус сайн ууж, хамар хоолойг чийгшүүлж байх.
ХӨДӨЛГӨӨН, АЯЛЛЫН ЗӨВЛӨМЖ
-
Шаардлагагүй тохиолдолд өндөр бохирдолтой бүсээр зорчихгүй байх.
-
Сургууль, байгууллагуудын үйл ажиллагаанд түр өөрчлөлт орж болзошгүй тул холбогдох мэдээллийг тогтмол шалгах.
-
Онгоцны нислэг, нийтийн тээврийн үйлчилгээ саатах магадлалтай.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ