images

Төрийн медаль гардуулав

МЭДЭЭ

2025-10-21

19

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүхийн нэрийн өмнөөс Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын иргэн, Фортис Эскортс эмнэлгийн Зүрхний төвийн Хүүхдийн болон төрөлхийн зүрхний гажиг заслын мэс заслын тасгийн дарга, нэрт эмч доктор Кришна С. Айэрт “Найрамдал” медалийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулан өглөө.

Эрхэм доктор Айэр нь нялх, бага насны олон тооны монгол хүүхдэд амьдрал бэлэглэж, зүрхний хүнд өвчний мэс засал (Ковид-19 цар тахлын үед ч гэсэн) хийж, амжилттай эмчилгээ үзүүлсэн, хүнлэг энэрэнгүй сэтгэлт эмч, буянтай буурал билээ. Элчин сайд Д.Ганболд Айэр эмчтэй 2022 оны 3 дугаар сард анх уулзаж байсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа уулзаж, зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар ярилцсан.

Хүүхдийн зүрхний өвчнөөр шаналж буй Монгол Улсын иргэд түүнтэй шууд холбогдож, зөвлөгөө авах боломжтойг доктор Айэр (Аюур) өөрийн биеэр илэрхийлсэн тул түүний зөвшөөрлийн дагуу нэрийн хуудасны зургийг энд байрлуулав.