Төрийн одон гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энэтхэгийн нэрт эрдэмтэн, хүндэт Доктор, Профессор Локеш Чандрааг “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн Одон”-гоор шагнасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийн өмнөөс Элчин сайд Д.Ганболд 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг одонг Эрхэм профессор Л.Чандрад хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Ёслолын арга хэмжээнд ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Өлзийт, Гуравдугаар нарийн бичгийн дарга Б.Тэнүүн, ажилтан Б.Оюун нар байлцав.

