Үндэсний шигшээ багийн тамирчид Пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцов
БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо 2025 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд болсон Пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батдорж тэргүүтэй Үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер П.Энхманлай, Д.Саруултөгч, спортын мастер Т.Мядагмаа, дасгалжуулагч Д.Махашири, сэтгүүлч, орчуулагч Б.Ирмүүн нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцов. ЭСЯ-ны зүгээс тамирчдаа дэмжиж ажиллав.