images

Улаанбаатар – Дели чиглэлд нислэг үйлдэв

МЭДЭЭ

2025-10-08

12

Хүннү Эйр компани 2025 оны 10 сарын 02-ны өдөр Улаанбаатар – Дели чиглэлд нислэг үйлдэхдээ ердөө 6 цаг 30 минут зарцуулсан бөгөөд энэ нь Монгол болон Энэтхэг улсын Нисэхийн Түүхэнд онцгой нислэг болж тэмдэглэгдлээ.

Энэхүү чиглэлд нислэгийн хугацааг товчлох боломжийг бий болгоход Хүннү Эйр компани шинэ шатны хөгжил, технологи хэрэглэхээс гадна түлшний хэмнэлттэй, дуу чимээ бага, ая тухтай, дэвшилтэт навигацийн системээр тоноглогдсон орчин үеийн Embraer E195-E2 агаарын хөлөг ашигласан байна.

Харьцуулж хэлэхэд агаарын тээвэрлэгч нар Улаанбаатар – Дели чиглэлд замдаа зогсолттой нислэг үйлдэхдээ нэг талдаа дунджаар 8-аас 9 цаг зарцуулдаг юм байна.