images

Иргэдийн анхааралд

МЭДЭЭ

2025-09-26

37

     Дели хотод сүүлийн өдрүүдэд H1N1 (свин томуу) вирусын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ. Халдвар авсан иргэдийн дийлэнх нь ханиад, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, биеийн хүч тамир сульдах зэрэг нийтлэг шинж тэмдгээр илэрч байгаа бөгөөд өндөр настай болон бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэх эрсдэл өндөр байна.

Эрүүл мэндийн газраас дараах зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна:

  • Гараа тогтмол савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх

  • Амны хаалт тогтмол хэрэглэх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх

  • Ханиалгаж, найтаах үедээ ам, хамраа таглах

  • Шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлаж, яаралтай эмнэлгийн байгууллагад хандах

  • Дархлаа султай, архаг хууч өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах

     Одоогийн байдлаар Дели хотын эрүүл мэндийн байгууллагууд хяналт, тандалтын ажлаа эрчимжүүлж, эмнэлгүүдийг бэлэн байдалд оруулан ажиллаж байна. Мөн халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор олон нийтэд мэдээлэл тогтмол түгээж байгаа бөгөөд иргэдийг өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахад идэвхтэй оролцохыг уриалж байна.