Цэргийн атташе Хурандаа О.Заяат Коломбод ажиллаж байна.
Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе хурандаа О.Заяат албан томилолтоор Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Коломбо хотод 9 дүгээр сарын 23 - 25-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллаж байна.
Үндсэн ажил, үүргийн хүрээнд БНАСШУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Сампат Дуяаконда, Армийн командлагч дэслэгч генерал Ласанда Родриго, Агаарын цэргийн командлагч маршал Банду Эдирисингхе, Тэнгисийн цэргийн командлагч адмирал Канчана Банагода нартай уулзаж, Монгол Улсаас тус улсад суух Батлан хамгаалахын атташегаар томилогдон, ажиллаж байгаагаа танилцуулж, Монгол, Шри Ланкийн хооронд батлан хамгаалах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар болон сургалт солилцооны боломжуудын талаар харилцан ярилцаж, санал солилцов.
Мөн тэрбээр томилолтын хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалах болон далайн аюулгүй байдлын “Галле-2025” олон улсын хуралд урилгаар оролцож байна.