images

“Монголын өдөр” соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулав

МЭДЭЭ

2025-09-05

24

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яам Шри Мадхусудан Сай Дэлхийн хүмүүнлэгийн аянтай хамтран “Нэг дэлхий - Нэг гэр бүл” соёлын наадам болон Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Бенгалуру хотноо “Монголын өдөр” соёл, урлагийн арга хэмжээг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд “Этүгэн” ардын урлагийн хамтлаг Монголын түүх, соёлыг харуулсан баялаг тоглолт үзүүлэв.

Монгол, Энэтхэгийн ард түмний хооронд олон зуун жилийн түүх, шашин, соёл, хүмүүнлэгийн харилцаа, холбоо гүн гүнзгий байсныг Элчин сайд Д.Ганболд арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Шри Мадхусудан Сай хамтлагийн гишүүн бүрийг биечлэн хүндэтгэж, тэдний гайхамшигт тоглолтыг өндөрөөр үнэлэн магтлаа.