Элчин сайд Д.Ганболд Жавахарлал Неругийн их сургуулийн Олон улс судлалын сургуульд лекц уншив
Элчин сайд Д.Ганболд 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Жавахарлал Неругийн их сургуулийн Олон улс судлалын сургуульд “Монгол–Энэтхэгийн харилцаа: түүхэн болон орчин үеийн замнал” сэдвээр лекц уншив.
Лекцийн дараа тус их сургуулийн оюутан, багш нарын төлөөлөлтэй Элчин сайд асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус үйл явдлыг тохиолдуулан Монголын ардын урлагийн хамтлаг уламжлалт дуу, хөгжим, бүжгийн үзүүлбэр толилуулсан болно.
Арга хэмжээний төгсгөлд Элчин сайд Жавахарлал Неругийн их сургуульд монгол хэл сурч буй энэтхэг оюутнуудтай уулзаж, санал бодлоо солилцсон юм.
Мөн арга хэмжээнд оролцож, дуу хуураа өргөсөн ардын урлагийн төлөөллийг Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-нд хүлээн авч, Элчин сайд хоёр орны түүхэн харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, талархал илэрхийллээ.