СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Дели хот дахь "Монгол оюутны холбоо"-ноос Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-ын дэмжлэгтэйгээр 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн 3х3 болон шатрын нөхөрсөг тэмцээн зохион байгуулав.
Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд 5 баг оролцож, медаль болон мөнгөн шагнал гардуулав.
Тэргүүн байранд: Делигийн Их сургуулийн "Shaheed Sukhdev" баг;
Дэд байранд: Делигийн Технологийн Их сургуулийн "Ballers" баг тус тус шалгарав.
Шатрын тэмцээнд Энэтхэгийн Үндэсний Батлан хамгаалахын коллежид суралцаж буй хурандаа Б.Цолмонбаяр тэргүүн байр, Делигийн Технологийн Их сургуулийн оюутан Эрхэмбаяр дэд байр тус тус эзлэв.