images

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

МЭДЭЭ

2025-04-14

52

      Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) 2025-2026 оны хичээлийн жилд тус улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тавих ерөнхий шаардлага:

· Нас: 18-40 /Докторын  хөтөлбөрт горилогчид 50 наснаас дээш байж болно/

· Хэлний мэдлэг: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх 

· Боловсролын түвшин: Академик дүнгийн голчоор үнэлнэ /Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/Дээд боловсролын диплом/

Тэтгэлэгт багтах зүйлс:

· Сургалтын төлбөр

· Сар бүрийн стипенд

· Зарим тохиолдолд нислэгийн зардлыг бүрэн хариуцна.

Суралцах мэргэжлийн чиглэл:

· Англи хэл

· Шинжлэх ухаан

· Инженер/ IT

· Архитектур

· Хүмүүнлэг

· Менежмент

· Дүрслэх урлаг

· Тайзны урлаг

· Бүжиг/Хөгжим

· Буддын шашин судлал

Өргөдлийг http://a2ascholarships.iccr.gov.in хаягаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ныг хүртэл хүлээн авна.

Дараах зүйлийг анхаарна уу:

- Өргөдөл гаргагч нь маягтыг бөглөхийн өмнө их сургуулиудаас явуулж буй курс/чиглэлүүдийг сайтар судалж бөглөх шаардлагатай. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй их сургуулиудын жагсаалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн веб сайтаас авах боломжтой.

- Өргөдөл гаргагч нь англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас англи хэлний шалгалт авна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн Тэтгэлгийн Портал сайт http://a2ascholarships.iccr.gov.in/

  Дэлгэрэнгүй мэдээллийг: https://eoi.gov.in/ulaanbaatar/ (Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас) болон [email protected] и-мэйл хаяг, 11-329524/39522 дугаараас лавлах боломжтой.