images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2024-06-20

76

 

Дели хот 2024.06.20

Сүүлийн үед Энэтхэг Улсын ихэнх нутгаар хэт халуун цаг уурын нөхцөл байдал үүссэн бөгөөд ирэх өдрүүдэд халууны эрч үргэлжлэх хандлагатай байгааг Энэтхэг Улсын цаг уурын байгууллагаас мэдэгдээд байна. Иймд Энэтхэг Улсын Гамшигтай тэмцэх үндэсний байгууллагаас хэт халуун цаг агаарын нөхцөлд хийж болох болон хийж болохгүй зүйлсийн жагсаалтыг гарсан бөгөөд Энэтхэг Улсад оршин суугаа иргэн Та дараах зөвлөмжийн даган мөрдөхийг уриалж байна.

Хэт халуун цаг агаарын нөхцөл байдал хүний бие мах бодид ачаалалд үүсгэх улмаар үхэлд хүргэж болзошгүй тул цаг агаарын хэт халууны нөлөөллийг багасгах, халуунаас үүсч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг авч болно. Үүнд:

• 12:00-15:00 цагийн хооронд гадуур гарахаас зайлсхийх

• Цангаагүй байсан ч хангалттай ус уух

• Хөнгөн, цайвар өнгөтэй, сул, сүвэрхэг даавуун хувцас өмсөх. Гадуур гарахдаа хамгаалалтын шил, шүхэр/малгай, гутал, хувцас хэрэглэх.

• Гадаа өндөр температуртай үед хүнд ажил хийхээс зайлсхийх

• Гадуур явахдаа биедээ уух ус авч явах.

• Биеийг усгүйжүүлдэг архи, цай, кофе, хийжүүлсэн ундаа хэрэглэхээс зайлсхийх.

• Уураг ихтэй хоолноос татгалзах, хуучирсан хоол идэхгүй байх.

• Хэрэв та гадаа талбайд ажилладаг бол малгай эсвэл шүхэр хэрэглэх. Мөн толгой, хүзүү, нүүр, мөрөө чийгтэй даавуугаар тогтмол арчих.

• Гадаа талбайд байрлуулсан тээврийн хэрэгсэлд хүүхэд, тэжээвэр амьтдыг харгалзах хүнгүйгээр орхихыг хатуу хориглоно

• Хэрэв та ухаан алдаж, өвдөх юм бол эмчид яаралтай хандаарай.

• Гар хийцийн ундаа, ласси, торани (цагаан будааны ус), нимбэгтэй ус, цөцгийн тос зэрэг шингэн зүйлийг тогтмол хэрэглэх.

• Амьтдыг сүүдэрт байлгаж, их хэмжээний ус өгөх.

• Гадуур явах бол сүүдэртэй, сэрүүн газарт байрлах, шөнийн цагаар хөшиг, хаалт эсвэл нарны халхавч хэрэглэж, цонхоо онгойлгох.

• Сэнс, чийгтэй хувцас хэрэглэж, хүйтэн усанд ойр ойрхон усанд орох.

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД СУУГАА ЭСЯ