images

Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ Монгол Цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгууллагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт зохион байгууллаа

МЭДЭЭ

2024-04-29

70

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгууллагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан БНЭУ-ын БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөл болон тус улсад суугаа гадаад орны цэргийн атташе нарыг оролцуулсан хүлээн авалтыг ЭСЯ-ны байранд зохион байгууллаа.

Арга хэмжээг Элчин сайд Д.Ганболд, БНЭУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ар тал, хангалт, тээвэрлэлт хариуцсан дарга, дэслэгч генерал Пушпендра Сингх нар нээж, үг хэлсэн болно.

Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж байна. 2022 онд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар харилцан айлчилсан бол БХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмол болж байна.

Хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагааны хүрээнд "Нүүдэлчин заан" дадлага, сургуулийг 2004 оноос хойш Монгол Улс болон БНЭУ-т тус тус зохион байгуулж байна. Мөн "Хааны эрэлд" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд БНЭУ-ын цэргийн алба хаагч нар тогтмол оролцож байна.