images

Монгол болон Энэтхэг дуучдын хамтарсан бүтээл

МЭДЭЭ

2024-02-13

68

XVII жарны “Хилэнт Эх” хэмээх модон Луу жилийн Шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Соёлын элч Мохит Чоухан шинэ уран бүтээлээ танилцууллаа.

Уран бүтээл танилцуулах арга хэмжээнд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд, БНЭУ-ын Дэлхийн шинжлэх ухааны сайд К.Рижижү, Гадаад хэрэг, соёлын Төрийн сайд М.Лекхи, БНЭУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд М.П.Сингх нар оролцов.

Уг уран бүтээлийг цуурч, туйлч, хөөмийч Э.Баатаржавтай хамтарсан бөгөөд Умард Энэтхэгт зураг авалт хийсэн байна. Түүний бүтээлийг дараа хаягаар сонирхож болно:

https://youtu.be/GvuMA_m-sPs?si=2qV1SYW9VPP6ghqR