images

ЭЛЧИН САЙД Д.ГАНБОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

МЭДЭЭ

2024-02-06

69

Монгол Улсаас Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Ерөнхийлөгч Мохаммад Шахабуддин-д 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэж,  хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хооронд Хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв. Мөн иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр орны иргэдийг харилцан визгүй зорчих гэрээ байгуулах санал тавьсныг хэлэв.

 

Бүгд Найрамдах Бангладеш Улсын Ерөнхийлөгч M.Шахабуддин Элчин сайд Д.Ганболдод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, хоёр орны харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаа мэдэгдэв.