images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2023-12-28

84

“Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.