images

Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Мальдив Улсын Дээд коммиссар И.Шахийбтай уулзав

МЭДЭЭ

2023-12-20

85

Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Мальдив Улсын Дээд коммиссар И.Шахийбтай уулзаж, Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНМУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хоёр улсын Засгийн газрууд хангасныг мэдэгдсэн төлөөний ноот бичгүүдийг солилцов. Ийнхүү хоёр тал хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай мэдэгдэлийг солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.