“Монгол Улс, Мальдив Улсын Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бүгд Найрамдах Мальдив Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибрахим Шахийб нар “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Шинэ Дели хотноо Монгол Улсын ЭСЯ-нд гарын үсэг зурав.