images

Элчин сайд Д.Ганболд Бутаны Хаант Улсад 2023 оны 6 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажиллав.

МЭДЭЭ

2023-06-26

96

Элчин сайд Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Хэсар Намгиль Ванчукт 6 дугаар сарын 22-ны өдөр бараалхав.

Элчин сайд Бутаны Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд, Үндэсний Ассамблейн дэд дарга, Эрүүл мэндийн сайд, Хөдөө аж ахуй, мал аж ахуйн сайд, Аж үйлдвэрлэл, худалдаа, ажил эрхлэлтийн сайд нар, Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний Ерөнхийлөгч, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, Үндэсний телевизийн Ерөнхий захирал, Шуудангийн корпорацийн Ерөнхий захирал нартай уулзаж, хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн өргөжүүлэх асуудлаар ярилцав.