images

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын уралдаан

МЭДЭЭ

2023-06-22

100

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын уралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын 143-р тогтоол гарснаар 4 жил тутам зохион байгуулахаар тогтсон. Энэ уралдаан нь сонгодог болон үндэсний хөгжмийн урлагийг дэмжин тэтгэх, олон улсад сурталчлах, мэргэжлийн дуучид, хөгжимчдийг олон улсын уралдаан тэмцээнд чадал чансаагаа сорих боломж олгох зорилгоор зохион байгуулж ирсэн олон улсын хэмжээний уламжлалт уралдаан юм.

Уралдаан нь 2023 оны 11 дүгээр сарын 9-13 -ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “Б.Шарав сан”-ийн https://sharav.org/ албан ёсны цахим хаягаас авна уу.