images

“Олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн хөтөч” бэлтгэх хөтөлбөр

МЭДЭЭ

2023-05-24

129

Энэтхэг, Өмнөд Азийн улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнес Академи нь Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран “Олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн хөтөч” бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

Уг хөтөлбөр нь улс орны түүх, соёл, уламжлалт ёс заншил, нүүдлийн ахуй амьдрал, үнэт зүйлсийн талаар мэдээллийг гадаад, дотоодын жуулчдад хүргэх, хөтөч, тайлбарлагч хийх арга зүй, техник ур чадварыг эзэмшүүлэх, дээшлүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх мэргэжлийн хүний нөөцийг бий болгох зорилготой юм.

Иймд Энэтхэг болон хавсран суугаа орнуудад сурч байгаа оюутан залуусыг зуны амралтаараа эх орондоо амрангаа ажиллах, шинэ чадварт суралцах боломжийг олгож буй хөтөлбөрт өргөнөөр хамрагдахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холболтоор сонирхоно уу:

https://www.facebook.com/photo/?fbid=561021009512645&set=pcb.561021179512628

 

 

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД

СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ