images

Элчин сайд Д.Ганболд 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд БНЭУ-ын Маренго Ази эмнэлэг болон Глобал Кэйр группын багтай хамт Улаанбаатар хотноо ажиллав

МЭДЭЭ

2023-05-24

111

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд Д.Ганболд 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд БНЭУ-ын Маренго Ази эмнэлэг болон Глобал Кэйр группын багтай хамт Улаанбаатар хотноо ажиллав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ дахь Монгол, Энэтхэгийн Парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх нартай уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, Монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтад хамруулах зэрэг асуудлаар ярилцав.

Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, ИнтерМед зэрэг улсын болон хувийн эмнэлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд ярилцлага өгөв.