images

Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Мальдив Улсын Ардын Мажлис (Парламент)-ын Спикер Мохамед Нашийдад бараалхав

МЭДЭЭ

2023-03-07

75

Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Мальдив Улсын Ардын Мажлис (Парламент)-ын Спикер Мохамед Нашийдад бараалхав. Уулзалтын үеэр Элчин сайд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хоёр орны хооронд аялал жуулчлал хөгжүүлэх, харилцан Өргөмжит консул томилох зэрэг ажил хийх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулав.

Спикер М.Нашийд Элчин сайдад үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.