images

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальдив Улсад суух Элчин сайд Д.Ганболд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

МЭДЭЭ

2023-03-07

95

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальдив Улсад суух Элчин сайд Д.Ганболд 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр БНМальдивУ-ын Ерөнхийлөгч Ибрахим Мохамед Солих-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хооронд аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж байгааг дурьдаж, харилцан Өргөмжит консул томилж ажиллуулах хэрэгцээ байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгч И.М.Солих Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын гүйцэтгэх үүрэг чухлыг онцлов.