ИТГЭМЖЛЭЛ
2026-08-27
Энэтхэг, Бангладеш, Бутан, Балба, Шри Ланка, Мальдив улсад ажиллаж, амьдарч буй иргэн Та Монгол Улсад байгаа өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан аливаа үйлдэл (хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах, утасны дугаар сэргээх, хаалгах, банкны данс нээх, хаах болон бусад) хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.
Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэл олгох төлөөлүүлэгчийн итгэмжлэлийн хүсэлтийг цахим хэлбэрээр урьдчилан ирүүлж, хянуулах, зөвлөгөө авах боломжтой. Иргэн Та доорх холбоосоор нэвтэрч, бүртгэл үүсгэж, итгэмжлэлийн хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт гаргана уу.
E.Notary бүртгүүлэх холбоос: https://consul.notary.mn/login
Бүрдүүлэх материал:
- Төлөөлүүлэгч Таны болон төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт);
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ;
- Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирнэ.
Зөвлөгөө:
- Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.
- Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэл жил байж болно.
- Итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч нарын ургийн овог, эцэг/эхийн нэр, нэр, регистрийн дугаар, утасны дугаар зэргийг зөв бичсэн байна.
- Таны итгэмжлэл ажлын 1 өдрийн дотор Нотариатын системд бүртгэгдэж, монголд хүргэгдэнэ.
- Итгэмжлэгдэгч Монгол Улсын дурын нотариатын газарт өөрийн биеэр очиж, иргэний бичиг баримт, итгэмжлэлийн код (QR код) үзүүлж, итгэмжлэлээ хэвлүүлэн авч ашиглана.
- Итгэмжлэлийн зүүн доор буланд байрлах QR кодоор итгэмжлэлийг авах тул гэрчлүүлсэн итгэмжлэлийг төлөөлөгчдөө өгөх шаарлагатай.
Анхаарах зүйл:
- Итгэмжлэл олгох иргэн өөрийн биеэр ирж, хувийн байдлаа тогтоолгох, иргэний бичиг баримтын бүрэн байдлыг хангах үүрэгтэй.
- Итгэмжлэлийг цахим шуудангар хүлээн авахгүй.